Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 16, 17-нд ихэнх нутгаар цасорж, хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.

2017 оны 01дүгээр сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын зарим нутгаар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, баруун болон говийн аймгуудын зарим нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор,  Ерөө голын хөндийгөөр27-32 градус,Увс нуурын хотгор, Идэр, Тэс,Эг голын хөндийгөөр22-27 градус,Хөвсгөлийн уулархаг нутаг,  Орхон-Сэлэнгэ,Хараа, Туул,Тэрэлж Хэрлэн, Онон, Улз, Халх голынхөндий, Хүрэн бэлчир орчмоор 19-24градус,говийн бүс нутгийн өмнөд хэсгээр5-10градус, бусад нутгаар 13-18градус хүйтэн байна.

УЛААНБААТАРХОТ:Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 16-18 градус хүйтэн байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)