Гимнастикчид гурван алтан медаль хүртэв

 

        ОХУ­ын Благовещенск хотод болж буй олон улсын спортын гимнастикийн тэмцээнээс манай тамирчид гурван алт, нэг мөнгөн медаль хүртжээ. Тодруулбал, тэмцээний эхний өдөр Э.Эрдэнэболд спортын хоёрдугаар зэргээр есөн тамирчинтай өрсөлдөж 60.900 оноогоор, Д.Энхболд спортын нэгдүгээр зэргээр 69.900 оноогоор, насанд хүрэгчдийн ангилалд А.Энхтулга есөн тамирчинтай өрсөлдөж 82.550 оноогоор алтан медаль хүртсэн байна. Мөн Б.Болдбаатар спортын нэгдүгээр зэргээр 17 тамирчинтай өрсөлдөж нийлбэр дүнгээр 69.950 оноогоор мөнгөн медаль хүртлээ. Тэмцээнд 14 орны 100 гаруй тамирчин өсвөр нас, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж байна.

 

Б.Мөнх

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)