Монгол Улсыг сурталчлах “Чингис хаан” төслийг дэмжихээр боллоо

 

        Аялал жуулчлалын хөгжлийг эрчимжүүлэх, гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх, тэдэнд зориулсан  үйлчилгээг шинээр бий болгох ажлын хүрээнд зохион байгуулах “Чингис хаан” төслийг дэмжиж хамтран ажиллахыг “Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Эрдэнэс Монгол” ХХК-д Засгийн газрын тэмдэглэлээр үүрэг болголоо. 

 

“Чингис хаан” төслөөр 1200 зураг бүхий мультмедиа болон бусад хэлбэрээр “Монголын нууц товчоо”-гоор Монгол Улсыг сурталчлах юм.  Төслийн хүрээнд Д.Сүхбаатарын талбайд үзэсгэлэнгийн байгууламжууд байгуулж, 2017 оны зургадугаар сарын 1-нээс эхлэн зургаан сарын турш гадаад, дотоодын иргэдэд үйлчлэх юм. Энэ хугацаанд үзэсгэлэнг 1.4 орчим сая хүн үзэж, төслийн хүрээнд 4-5 тэрбум төгрөгийн татварын орлого оруулж, Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгээр авсан зээлээ хугацаанд нь бүрэн барагдуулна гэж төслийн багийнхан тооцжээ.   

 

“Чингис хаан” төсөлд 2.5 сая ам.доллар шаардлагатай тул зээлийг хоёр жилийн хугацаатай, хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож, дэмжлэг үзүүлэхийг Засгийн газраас хүссэн юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (66.181.190.150)

    2017-01-16

    Түүх түүхээрээ байх ёстой. Сүхбаатарын гавьяаг бид мартах ёсгүй. Чингисийн гавьяаг ч мөн санаж явах учиртай. Түүнээс биш Сүхийн талбайн нэрийг Чингис гэж өөрчлөж болохгүй. Лам олдохгүй бол буцахдаа зална гэгчээр тэгж болохгүй. Чингис гомдоно. Харин Чингисийн талбай гэж шинэ том сайхан талбайг засаж бий болгох хэрэгтэй. хөсрий Өвөрмонголчууд юу хийснийг очоод нэг хар. нүд хуурсан юм хийсэн. Харахад нэг л том том хөшөө дурсгал. Зураг авахуулах гэж очоод санамсаргүй тултал санжигнаад унах шахав. Замаскаар хийчихсэн байгаа юм. Заваан нүд хуурсан хятад арга. Тийм л юм битгий хийгээрэй.

  • (103.26.193.54)

    2017-01-16

    ta narene hunii neriig ideh bolohooroo iim sain..gants tuv talbaid ni neriig ugchihsun booj uheh gej boson haraij butsaagaad neriig ni solison...tiim sain yum bol ter Suhbaatraraa zaraad mungu ololdoo...chadah uu? tegeed hen ni iluu bn daa..ichdeggui novshnuud