Алт олборлогчид амь насаа алджээ

 

        Онцгой байдлын ерөнхий газраас нөхцөл байдлын талаар өчигдөр мэдээллийг гаргажээ. Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг, Будант тээл гэдэг газар нутгийн иргэд гар аргаар олборлолт хийж байгаад осолд орсон талаарх дуудлага энэ сарын 13-нд аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын найман албан хаагч, нэг автомашинтай хэргийн газар очиж ажиллахад Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн харъяат иргэн Э /26 настай, эрэгтэй/, Т /28 настай, эрэгтэй/ нар амь насаа алдсан байна. Алт олборлогчид нүх ухаж байтал ухсан нүхний ханаар нь хиймэл нуурны ус задарч, дотор нь байсан хоёр иргэн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Мөн Төв аймгийн Сэргэлэн сумын дөрөвдүгээр багийн Оорцгийн энгэр гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 14 км-т/ иргэн Б-н “Порше гаяана” загварын автомашин цасанд суусан тухай дуудлага энэ сарын 14- нд иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын гурван албан хаагч, нэг автомашинтай ажиллаж автомашиныг цаснаас гаргасан байна.

 

С.Аз

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)