Энрике Пена Ньето: Хана барих мөнгийг Мексик улс гаргахгүй

 

        АНУ-Мексикийн хилийн дагуу хана барих ажлын зардлыг манай улс гаргаж чадахгүй гэж Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пена Ньето мэдэгдсэн байна. АНУын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп энэ сарын 11-нд хэвлэлийн хурал хийх үеэрээ улсынхаа өмнөд хилийн дагуу хана барих мөнгийг Мексикээр гаргуулна гэж мэдэгдсэн аж. Үүний хариуд Мексикийн Ерөнхийлөгч Пена Ньето хэлэхдээ, “Манай улс АНУ-ын шинэ засаг захиргаатай олон асуудлаар санал зөрөлдөх бололтой. Хана барих мөнгийг Мексик улс гаргаж чадахгүй” гэжээ. Гэхдээ тэрбээр Мехико хотноо хийсэн мэдэгдлийнхээ үеэр АНУ-тай өргөн хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжилсан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)