Истанбулын шөнийн цэнгээний газарт халдлага үйлдсэн этгээд баривчлагджээ

 

Нэгдүгээр сарын 1-нд шилжих шөнө Истанбул хотын шөнийн цэнгээний газарт 39 хүний аминд хүрсэн халдлагыг үйлдсэн этгээдийг Туркийн цагдаа нар баривчилжээ.

 

Абдулкадир Машарипов гэгч нь Туркийн хамгийн том хот Истанбулын “Reina” шөнийн цэнгээний газар руу дайран орж, гал нээсэн юм.

 

Узбекистаны иргэн болох гэмт этгээдийг өчигдөр орой Истанбулаас баривчилсан гэж эх сурвалжууд мэдээлж байна. Сэжигтнийг найзынхаа гэрт хүүхэдтэйгээ байхад нь баривчилсан аж. Энэ этгээд өнгөрсөн оны 11 дүгээр сард Турк руу нэвтэрсэн гэсэн мэдээлэл байна.

 

Шөнийн цэнгээний газарт  болсон халдлагын хариуцлагыг “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэл өөртөө хүлээгээд, “Сирид цэргийн ажиллагаа явуулж байгаагийн хариуд энэ халдлагыг манай “эрэлхэг” нэгэн цэрэг үйлдсэн” гэсэн билээ.

 

Туркийн аюулаас хамгаалах хүчнийхэн хяналтын камерт буусан дүрс бичлэгийг судлан үзсэний үндсэн дээр сэжигтнийг хэн болохыг олж тогтоогоод, эрэн хайх ажиллагаа явуулж эхэлсэн юм.

 

Г.Доржханд

Эх сурвалж: Монцамэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)