Дэлхийн хамгийн хүчирхэг паспорттой орноор Германыг нэрлэв

 

        Олон улсын “Passport Index” сангаас дэлхийн хамгийн хүчирхэг паспорттой орны жагсаалтын шинэчилсэн хувилбарыг танилцуулжээ. Хилийн чанад дахь хэдэн оронд визгүй зорчих эрхтэй байгаагаар нь уг жагсаалтыг гаргадаг юм байна. Шинэчилсэн жагсаалтыг дэлхийн 157 оронд визгүй зорчиж болдгоороо ХБНГУ тэргүүлсэн бол удаах байрт 156 оронд зорчдог Сингапур, Швед, 155 оронд чөлөөтэй нэвтрэх эрхтэй Финланд, Франц, Испани, Швейцарь, Норвеги, Англи, АНУ зэрэг улс шалгарчээ. Түүнчлэн Малайз, Ирланд, Канад, Шинэ Зеланд зэрэг орны иргэд дэлхийн 153 оронд саадгүй нэвтрэх хүчирхэг паспорт эзэмшдэг аж. Харин цөөн тооны улсад визгүй зорчдог орноор Афганистаныг нэрлэлээ. Афганистан улсын иргэд дэлхийн 23 оронд хаалтгүй нэвтэрдэг аж. Үүний дараа Пакистан, Ирак, Сири зэрэг орныг мөн тодруулсан байна. Өнгөрсөн оны хувьд Маршаллын арлууд 35, Палау, Микронезиа 34, Соломоны арлууд, Тувалу зэрэг орон 33 оронтой харилцан чөлөөтэй нэвтрэх хэлцэл хийснээр өөрийн улсын паспортоо илүү хүчирхэг болгожээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Z.Miigaa (103.57.94.246)

    2017-01-17

    Manai uls 19 orond vizgui boloxoor bur doroi yumaa