Архинд хордсон гэх 5 хүний шинжилгээний хариу өнөөдөр гарна

 

        Өчигдөр Баянгол дүүрэгт таван иргэн архины хордлогын улмаас нас барсан байж болзошгүй тухай мэдээллийг бид хүргэсэн. Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ж.Эрдэнэболд "Урьдчилсан байдлаар эдгээр хүмүүс бөөндөө нэг зүйлээс хордсон байж болзошгүй. Нотлох баримтаар хураасан эд зүйлийг хортой үгүйг шинжлүүлэхээр ажиллаж байна. Мөн нас барсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Өглөө гэхэд юуны улмаас нас барсан нь эцсийн байдлаар тогтоогдоно" гэсэн юм.

 

Харин Мэргэжлийн байгууллага архи, согтууруулах ундаанаас болж нас барсан байж болзошгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гаргаад байгаа юм.  Иймээс иргэд мэргэжлийн байгууллагын дүгнэлт гартал архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байхыг сануулсан юм. Амиа алдсан иргэд архинд хордсон эсэх, шинжилгээний хариу өнөөдөр гарна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • 6523 (103.9.90.130)

    2017-01-26

    яаж ч ядарсан арай ч гайхмаараа уухгйү шдэ арай юмаа мэргэжоийн хяналтынхан .....