Сурагчдын амралтыг сунгалаа

 

        Сурагчдын амралтыг сунгах эсэх нь тодорхойгүй байсан бөгөөд энэ талаар ямар нэг мэдээлэл хийгдээгүй байсан юм. Тэгвэл дөнгөж сая Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Г.Отгонбаяр өөрийн нүүр номондоо сурагчдын амралтыг сунгах талаар мэдэгдлээ.

 

       "Сурагчдын амралтыг сунгах эсэхээр Ерөнхий сайд өнөөдөр ямар нэгэн уулзалт хийгээгүй, хийхгүй. Харин яг одоо хотын холбогдох албаныхан /боловсрол, эрүүл мэнд/ БСШУС-ын сайдтай уулзаж энэ асуудлаар хуралдаж байгаа. Энэ хурал өчигдөр болох байсан ч, нийсэлд 5 иргэн архинд хордсон учраас хотынхны ажлын ажлын боложмийг харгалзан хурлыг өглөө болгож хойшлуулсан юм.
Сая хурлын дундуур нь Ж.Батсуурь сайдтай холбогдлоо. Тэрээр "мэргэжлийн байгууллагын санал, ид хүйтрэл, ханиад томуу зэргээс шалтгаалан хүүхдэд ээлтэй байдлаа бодоод сурагчдын амралтыг 1 дүгээр сарын 30-ныг хүртэл сунгана" гэсэн шүү. Энэ талаараа сайд одоо 11 цагт яаман дээрээ мэдээлэл хийнэ." хэмээн бичжээ.

 

Б.Цэцэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)