II эмнэлэгт нэмж хүүхдийн 30 ортой тасаг гаргалаа

 

        Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Уламжлалт эмчилгээний насанд хүрэгсдийн тасгийг бүрэн чөлөөлж Хүүхдийн тасаг болгон 30 ор нэмж гаргажээ. Уг тасагт Баянзүрх дүүргийн долоон хорооны хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үзүүлж байна.

 

Шинэ тасаг энэ сарын 12-ноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн яамнаас ажиллах эмч, сувилагч нарын орон тоог шийдвэрлэж өгчээ.

 

Хүүхдийн тасагт гэрээт эмч 4, гэрээт сувилагч 6, УХТЭ-ийн эмчилгээний тасгуудаас 9 сувилагч нэмэлтээр ажиллаж байна.  

 

Тасагт ор нэмсэнтэй холбоотой шаардлагатай тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслийг ЭМЯ болон “Эсэн трейд” компанийн хандиваар шийдсэн байна. Үүнд: 

өвчтөний ор 7,

өвчтөний хяналтын монитор 3,

амьсгалын аппарат 2,

сорох төхөөрөмж 4,

кушетка 5,

өвчтөний шүүгээ 1,

дуслын хөл,

дуслын орбит зэрэг 19 нэр төрлийн  эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгчээ.

 

Түүнчлэн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Чанарын албаны дарга А.Оюунчимэг тэргүүтэй эмч сувилагч нарын баг хүүхдийн тасгийн эмч, сувилагч нарт “Хүүхдийн яаралтай тусламж”, “Цус цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээ”, “Халдвар хяналт” зэрэг сэдвүүдээр гурван удаагийн чиглүүлэх сургалт явуулжээ.

 

Цаашид эмийн зохистой хэрэглээний талаар хүүхдийн тасгийн эмч, сувилагч нарт сургалт хийхээр төлөвлөөд байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)