Завхан, Ховд аймгаас бусад аймгийн сурагчдын амралтыг сунгахгүй

БСШУСЯ-наас хүйтний эрч чангарч, ханиад томууны дэгдэлт нэмэгдэхээс урьдчилан сэргийлж, ЕБС-ийн сурагчдын амралтыг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 30 хүртэл сунгахаар шийдвэрлэсэн.

Гэхдээ орон нутгийн сурагчдын хувьд Завхан, Ховд аймгаас бусад аймгийн сурагчдын амралтыг сунгаагүй бөгөөд сургуулийн үйл ажиллагаа хэвийн явагдах юм байна.

Учир нь дээрх хоёр аймгаас амралтыг сунгах хүсэлт ирүүлж, үүнийг дагуу сайдын тушаал гарч, ижил зохицуулалтыг хийхээр болсон байна. Харин бусад аймгуудын хувьд үйл ажиллагаа хэвийн явагдана гэж БСШУСЯ-наас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)