Троллейбус шон мөргөж долоон хүн гэмтжээ

 

        2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 384 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 336 дуудлага бүртгэгдсэн байна.

 

Мөн Чингэлтэй дүүргийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, “Энхтайван найрамдлын ордон”-ы автобусны буудлын замд Аз сервис ХХК-ийн "Baw WG120" маркийн троллейбусны жолооч Г нь замын хажуугийн троллейбусны шон мөргөж зорчигч 32 настай эрэгтэй У нарын 7 хүн гэмтсэн.

 

Орон нутагт: Өмнөговь аймгийн Баян-овоо сумын Могой багийн нутаг Ухаа худгаас хашуун сухайт чиглэлийн асфальтан замын 82 дах км-т Foton  маркийн авто машшины жолооч Э нь T.Mark-2 маркийн М жолоочтой авто машинтай мөргөлдөж  24 настай эмэгтэй Ц нь ой хүрээгүй хүүхдийн хамт амь нас нь хохирч хоёр хүн гэмтсэн.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)