”Тэр бол сайн дуучин бас сайхан бүсгүй”

 

        Нийтийн дууны урлагт нэгэн содон чимэг болж өөрийн гэсэн өнгө төрхийг бүрдүүлж яваа Х.Мөнгөнцэцэгийг дуунд дуртай хэн бүхэн мэддэг болжээ. Түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн дуучин болж, урлаг гэдэг энэ их айлын өндөр босго шалгуурыг давна гэдэг баргын аавын хүү, ээжийн охины хүчрэх зүйл биш. Х.Мөнгөнцэцэгийн хувьд айлын ууган охин бөгөөд машид сайн ижий аавын сургаалиар хүмүүжиж өдгөө олны сэтгэл зүрхэнд уянгалаг хоолойгоороо хөг нэмсэн чадварлаг дуучин болжээ. Монгол ахуй, төрхөө алдалгүй уран бүтээлийн богцоо дүүргэж яваа түүний "Уулзахын хүслэн" уран бүтээлийн тоглолт энэ сарын 20-нд 19:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болох нь ээ.

 

Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар "B sound" продакшны захирал МУСТА, дуучин Б.Болд ажиллаж байгаа юм. Түүнчлэн бидний мэдэх олон сайхан уран бүтээлчид энэ үдэш үзэгч та бүхэнтэй хамтдаа нэгэн үдшийг дуутай, хууртай, дурсамжтай өнгөрүүлэх юм. Дуунд дуртай эрхэм та бүхнийг уулзахын хүслэнгээр урин залж байгааг таалан болгооно уу.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 99998070, 88888070 дугаарын утсаар лавлаарай

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)