Си Зиньпиний айлчлалыг эсэргүүцсэн жагсагчдыг баривчиллаа

 

 

       Швейцарийн цагдаагийн байгууллагынхан өнөөдөр эхлэх Давосын эдийн засгийн чуулганд оролцох БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалыг эсэргүүцэж жагссан түвд, швейцарь 32 иргэнийг баривчилсан байна. Тус улсын эрх баригчид 18 жилийн өмнө Хятадын удирдагчийн айлчлалын үеэр болсон мөргөлдөөн давтагдахаас сэргийлж, Берн хотын төвд хоёр цаг жагсах эрхийг иргэдэд өгчээ. Жагсаалд 800 орчим хүн оролцсон бөгөөд 32 иргэнийг олгосон хугацаанаас хэтэрч жагссан гэж Швейцарийн парламентийн ордны хажуугаас баривчилсан аж. Түүнчлэн жагсаалын үеэр нэг иргэн өөрийгөө шатаахыг оролдсоныг дэлхийн нийт хүн амын хагасынхтай тэнцдэг цагдаагийн алба хаагчид зогсоож, эмнэлэгт яаралтай хүргэжээ. Мөн энэ үеэр эсэргүүцэлд оролцсон “Европ дахь Түвд залуус” нийгэмлэгийн 14 жагсагч “Түвдийг чөлөөл”, “Алуурчидтай битгий тохиролц” гэсэн бичиг бүхий самбарыг өргөж, санаа бодлоо илэрхийлсэн байна. Тус байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Мигмар Дакуэл хэлэхдээ “Түвдийн нөхцөл байдал өдрөөс өдөрт дордож байна. Манай ард түмэн дарлуулж, хоригдсоор байгаа. Засгийн газар бидэнд жагсах эрх олгохгүй ингэж харьцаж байгаад харамсч байна” хэмээн ярьжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)