Өнөөдрөөс эхлэн гурван хоног архи, согтууруулах ундаа худалдаалахыг хориглолоо

 

        Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт таван иргэн хордож нас барсан хэрэг өчигдөр гарсан. Үүний улмаас нийслэлийн Засаг даргын орлогч, нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалангаар ахлуулсан Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ж.Эрдэнэболд, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Нийслэлийн онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр нарын гишүүдтэй ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа юм байна.

 

Нийслэлийн Засаг даргын орлогч, нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан "Нийслэлийн Засаг даргын зөвлөл өргөтгөсөн зөвлөл хуралдаж шийдвэр гаргасан. Олон тооны иргэд хордсон байдалтайгаар амь нас нь эрсэдсэн учраас шүүх шинжилгээний эцсийн дүн гарах хүртэл Улаанбаатарын хотын иргэдийн амь нас эрүүл мэндийг хамгаалах үүднээс өнөөдрийн 18:00 цагаас нэгдүгээр сарын 20-ны өдрийг дуустал архи согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг зогсоосныг мэдэгдэж байна" гэлээ. 

 

Амь эрсэдсэн иргэдийн дөрвөн нь шингэн зүйлсийн хордлогын улмаас нас барсан нь тогтоогдсон байна. Ийнхүү өнөөдрийн 18 цагаас 1-р сарын 20 хүртэл архи, согтууруулах ундааг зарж борлуулахыг хориглолоо. Хурал үргэлжилж байна.

 

Б.Цэцэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (139.5.217.76)

    2017-01-17

    ЗӨВ ШҮҮ