Н.Түвшинбаяр улсын аваргын +100кг-д аваргаллаа

Бөхийн жүдо барилдааны улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд хоёр дахь өдрөө боллоо. Эрэгтэйчүүдийн 40, эмэгтэйчүүдийн 25, багийн V дахь удаагийн тус тэмцээнд Монголын шилдэг 376 жүдоч аварга болохын төлөө өрсөлдөв.

Харин олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд барилдаж, түрүүллээ. Тэрээр шигшээ барилдаанд “Женко” клубийн бөх Б.Сугаржаргалыг ялсан юм. Энэ жинд “Хилчин” спорт хорооны тамирчин Б.Бат-Орших, Залуучуудын дэлхийн аварга Ө.Дүүрэнбаяр нар хүрэл медаль хүртлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (66.181.184.40)

    2017-01-18

    Жинхэнэ Монгол эр хүн л гэж Түвшинбаярыг л хэлнэ.Гүндүүгүй,жудагтай.нүдэнд дулаахан.Бусад тамирчид Бадар-Ууган,Сэрдамба......сар бүр мөнгө аваад л зодог тайлсан.