Хүүхдийн 30 ортой тасаг нээгджээ

Улаанбаатар хотод амьсгалын замын цочмог халдвар ихэсч байгаатай холбогдуулан Эрүүл Мэндийн сайд А.Цогцэцэгийн 2016 оны А 13 тушаалын дагуу УХТЭ-ийн хүүхдийн тасгийн орыг нэмэгдүүлэх ажил хийгдлээ. УХТЭ-ийн Уламжлалт эмчилгээний насанд хүрэгсдийн тасгийг бүрэн чөлөөлж хүүхдийн тасаг болгон нэмэлтээр 30 ор нэмж гарган 2017 оны 01 сарын 12-ноос үйл ажиллагаагаа эхлүүллээ. ЭМЯ-наас ажиллах эмч, сувилагч нарын орон тоог шийдвэрлэж өгсөн бөгөөд хүүхдийн тасагт гэрээт эмч 4, гэрээт сувилагч6, УХТЭ-ийн эмчилгээний тасгуудаас 9 сувилагч нэмэлтээр ажиллаж байна.

 Уг тасагт Баянзүрх дүүргийн 7 хорооны хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үзүүлж байна. Тасагт ор нэмсэнтэй холбоотой шаардлагатай тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслийг ЭМЯ болон “Эсэн трейд” компанийн хандиваар шийдсэн байна.

Үүнд:  Өвчтөний ор 7, өвчтний хяналтын монитор 3 ш, амьсгалын аппарат 2ш, сорох төхөөрөмж 4ш, кушетка 5, өвчтөний шүүгээ 1 ш, дуслын хөл, дуслын орбит зэрэг 19 нэр төрлийн  эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн байна.

Түүнчлэн ЭХЭМҮТ-ийн Чанарын албаны дарга А. Оюунчимэг тэргүүтэй эмч сувилагч нарын баг хүүхдийн тасгийн эмч, сувилагч нарт “Хүүхдийн яаралтай тусламж”, “Цус цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээ”, “Халдвар хяналт” зэрэг сэдвүүдээр 3 чиглүүлэх удаагийн сургалт явуулсан ба цаашид Эмийн зохистой хэрэглээний талаар хүүхдийн тасгийн эмч, сувилагч нарт сургалт хийхээр төлөвлөөд байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ZlCivSlBcxjoUmZl (46.161.9.48)

    2017-05-23

    CEjEld wltfphifzroz, [url=http://ixcfeournxyn.com/]ixcfeournxyn[/url], [link=http://rvkmqiszjzqe.com/]rvkmqiszjzqe[/link], http://aaywdqhqnlrm.com/