Улсын гуравдугаар төв эмнэлгийн хурлын танхим иж бүрэн засварлагдлаа

 

        “Зүрх судасны төв, эх нярайн эрүүл мэнд ба цахим эрүүл мэндийн өргөжилт МОН005” төслийн хүрээнд Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг (Lux-Dev)-ийн санхүүжилтээр  Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн хурлын заалны их засвар, дээврийн засвар үйлчилгээний ажил хийгдэн 2017 оны 1 сарын 17-ны өдөр нээлтийн үйл ажиллагаа болж, ашиглалтанд хүлээн авлаа. Тус эмнэлгийн хурлын заал нь 1986 онд баригдсан бөгөөд энэ хугацаанд их засвар хийгдэж байгаагүй, зун намрын борооны улиралд дээврийн хэсгээс дусаал гоождог, өвлийн улиралд хана таазнаас дулаан алдддаг, хурал семинар хийхэд хүндрэлтэй байсан. Энэхүү төслийн хүрээнд хурлын танхимын их засвар хийгдэж, дохиолол, салхивч гэрэлтүүлэг мэдээллийн системийг иж бүрэн шинэчлэн, дотоод засал чимэглэлийн өнгө үзэмж, дуу дүрсний орчин үеийн стандарт шаардлагад нийцүүлэн засварлаж 280 хүний суудалтай хурал, семинар, сургалт явуулахад таатай орчин бүрдүүллээ. Хурлын заалны их засвар, дээврийн засвар үйлчилгээний зураг төслийг “ӨРНӨЛ ПРОЕКТ” ХХК хийж, засал тохижолтын ажлыг “ДАЛУ” ХХК 6 сарын хугацаанд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэлээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)