Багануурт Цусны салбар төвийн нээлт боллоо

 

        Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дэргэд Цусны салбар төв шинэчлэгдэн, энэ сарын  17-нд нээлтээ хийлээ. Тус салбар төвийн байрыг шинэчлэн засварлаж, хамгийн сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмж өөр тоноглосон учраас олон төрлийн цус, цусан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, эмнэлгүүдийг хангах боломжтой болж байгаа аж ЦССҮТ-ийн захирал Н. Эрдэнэбаяр энэ үеэр хэлэхдээ  “Монгол Улсын төрийн бодлогын хэмжээнд цусны аюулгүй байдал, нөөцийг бүрдүүлэх чиглэл дээр томоохон арга хэмжээ авч байгаагаагийн нэг нь өнөөдөр нийслэлийн алслагдсан дүүрэг болох Багануурт болж буй Цусны салбар төвийн нээлтийн ажиллагаа юм. Аливаа технологийг суурилуулна гэдэг зөвхөн тоног төхөөрөмжөөр зогсохгүй зориулалтын байр, хүний нөөц хэрэгтэй байдаг. Багануур дүүрэгт Цусны салбар төвийн барилгын засварыг зориулалтындагуу гүйцэтгэсэн байна. Салбар төв маань цус цуглуулах, шинжлэх, үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх гээд иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангагдсан” хэмээнонцоллоо. Тэрбээр мөн уг тоног төхөөрөмжийн гол ачхолбогдлыголон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, дэлхийд яг өнөөдөр хэрэглэгдэж буй тоног төхөөрөмжтэй ижил гэж тодорхойллоо гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)