Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 57 хүнийг саатуулжээ

 

        Баянгол дүүрэгт энэ сарын 16-нд таван иргэн хордож амиа алдсантай холбогдуулан 2017.01.17-ны өдрийн 18.00 цагаас 2017.01.20-ны өдрийг дуусах хугацаанд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг бүрэн хориглосон.

 

Үүнтэй холбогдуулан, хоногийн хугацаанд цагдаагийн байгууллагын 543 алба хаагч, 140 олон нийтийн цагдаагийн ажилтан, 92 тээврийн хэрэгсэлтэйгээр Мэргэжлийн хяналтын 157 улсын байцаагчтай хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг, түүгээр үйлчилдэг 3087 аж ахуйн нэгж, 1471 иргэнийг шалгаж, 675 аж ахуйн нэгжид албан мэдэгдэл өгч, 760 шил архи, 195 шил шар айргийг хураан авч, гар дээрээс согтуурах ундаа худалдан борлуулж байсан 8 иргэн, 1 зочид буудал, 23 аж ахуйн нэгжийн 32 зөрчлийг илрүүлэн, шалгаж байна. Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нийт 57 хүн саатуулагдсан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)