МАН-ын бүлгийн ажлын албанаас өрх толгойлсон ээжүүдэд мөнгөн тусламж үзүүллээ

 

        УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албанаас зорилтот бүлгийнхэнд чиглэсэн сайн үйлсийн аяныг санаачлан сар бүр хэрэгжүүлж эхэлсэн билээ. Анх 39 дүгээр дунд сургуулийн I ангийн сурагчдад өвлийн хувцас өгсөн бол өнөөдөр АНУ-ын “Линдел” сан, “Легаси” судалгааны институттэй хамтран өрх толгойлсон дөрвөн ээжид мөнгөн тусламж үзүүллээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн VII хорооны иргэн А.Ганчимэг, Баянгол дүүргийн VIII хорооны иргэн М.Цогзолмаа, 10 ам бүлээ тэжээдэг 74 настай Ш.Янжмаа, Чингэлтэй дүүргийн ХIХ хорооны иргэн Х.Майргүль нарт нэг удаагийн мөнгөн тусламж хүргэв.

 

Тэдний хувьд 4-5 хүүхэдтэй, бага насны, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг учраас ажил эрхлэх боломжгүй, дийлэнх нь орцны жижүүр хийдэг ажээ. Өндөр настан Ш.Янжмаа 37-40 насны хоёр хөгжлийн бэрхшээлтэй охиноо асардаг бөгөөд эм тариа, хоол хүнс, байрны мөнгөө тэтгэвэр болон охидынхоо халамжийн мөнгөөр залгуулж байна. Өмнө нь хувиараа эсгий улавч хийж борлуулдаг байсан ч санхүүгийн хүндрэлээс болоод түр зогссон бөгөөд энэхүү хандивын мөнгөөр бичил бизнесээ эхлүүлэхээр болсондоо баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)