Тереза Мэй АНУ-д айлчилж, Доналд Трамптай уулзана

 

        АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй нар ирэх долоо хоногт уулзана. Ингэснээр АНУ-ын шинэ Ерөнхийлөгчтэй уулзах анхны удирдагч нь Их Британийн Ерөнхий сайд болж байна гэж Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлсэн байна. Ерөнхий сайд Тереза Мэй ч мөн хоёр орны удирдагчийн уулзалтыг баталж, баасан гаригт Цагаан ордонд айлчилж, Доналд Трамптай уулзана гэдгээ уламжиллаа. Тэрбээр уулзалтын үеэр хоёр талын цаашдын худалдааны харилцаа болон холбогдох тариф, ажлын гэрээтэй ажилчдын эрх үүрэг, НАТО, терроризмын эсрэг тэмцэл, Сири дэх мөргөлдөөн зэрэг дэлхий дахины өмнө тулгамдаж буй асуудлаар санал солилцоно гэдгээ мэдэгдсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ззочин (202.9.41.180)

    2017-01-25

    Трампыг үззэн яядсан үгс хамгиийн их хэлссээн улсын тэргүүн биздээ?