Mobile хувилбар

СЕХ-ны шинэ гишүүд тангараг өргөлөө

2017 оны 1 сарын 24

 

        Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны шинэ гишүүн Өлзийбатын Энхтөр Монгол Улсын Үндсэн хуульд өнөөдөр  тангараг өргөлөө. Монгол Улсын Үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжийг дээдлэн сахиж, Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүний үүргээ шударгаар биелүүлэхээ ийнхүү тэрээр батлан тангараглав.   

 

Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн танхимд болсон энэ арга хэмжээг УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын Байнгын хорооны гишүүн Д.Лүндээжанцан  удирдан явууллаа.

 

 

Тангараг өргөх ажиллагаанд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, нарийн бичгийн дарга Д.Болдсайхан болон албаны бусад хүн оролцов.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Сэтгэгдлийг ачааллаж байна ...