Эрдэнэтийн 49 хувийг улсад шилжүүлэх санал гаргалаа

 

        Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг авч хэлэлцэж байна. 

 

ОХУ-ын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүйн Байнгын хорооны дарга Ш.Раднаасэдээр ахлуулан байгуулсан билээ. 
 

Хуралдааны эхэнд Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд Эрдэнэтийн 49 хувийг худалдан авалттай холбоотой ажлын хэсгийн хийсэн шалгалтын дүнг танилцууллаа. Шалгалтын явцад Олон улсын гэрээг зөрчсөн, Банкны тухай хуулийг зөрчсөн гэдэг олон зөрчил илэрсэн тухай тэрбээр хэллээ. 

 

Шалгалтын явцад Эрдэнэтийн 49 хувийг хувийн хэвшлийн этгээдэд эзэмшүүлэх үү гэдгийг өмчлөгчийн хувьд УИХ шийдэх ёстой байсныг зөрчиж, Засгийн газраас шийдвэрлэсэн.
 

Мөн Монгол зэс корпораци Эрдэнэтийн 49 хувийг нийтдээ гурван удаагийн гүйлгээрээр 400 сая ам.доллароор худалдан авчээ. Хөрөнгийн эх үүсвэрийг шалган үзэхэд Худалдаа хөгжлийн банкны удирдлагууд болон гүйцэтгэх ажилтнууд 2011 оноос хойш өөрийн нэр дээр олон тооны аж ахуйн нэгжүүдийг байгуулж, тэдгээрийн нэр дээр тодорхой төрийн өмчит компанийг хувьчилж авах, худалдаж авах зэрэг аж ахуйн үйл ажиллагааг явуулж байсан нь тогтоогджээ.

 

Ингэхдээ банкны өөрийн эх үүсвэр, Монголбанкнаас хууль бусаар олгогдсон зээл, улсын төсвөөс гаргасан бонд, Засгийн газрын баталгаа зэрэг эх үүсвэрийг ашигласан үндэслэлтэй байгаа ажлын хэсгээс гаргасан дүгнэлтэд дурджээ.

 

Иймээс ажлын хэсгээс Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг улсад шилжүүлж, 100 хувь төрийн мэдэлд өнөх саналыг гаргаж байна. Засгийн газрын мэдэлд хэлэлцүүлэг хийх замаар эргүүлэн авах нь зүйтэй гэж ажлын хэсэг үзжээ.


Ажлын хэсгийн шалгалтын дүнг танилцуулсаны дараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар ажлын тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргав. 

 

АН-ын бүлэг ажлын хэсгийн шалгалтын дүнтэй өнөө өглөө танилцсан, УИХ-ын Дэгийн тухай хуулиараа ажлын хэсгийн гурван хоногийн өмнө тарааж өгөх ёстой гэлээ. Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар ажлын тав хоногийн завсарлага авлаа.

 

 Эх сурвалж: gogo.mn 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (9)

  • AX (122.201.19.30)

    2017-01-25

    Зөв, дэмжиж байна. Өдрийн сонинд хувийн өмчид халдаж байна гэж нийтлэл гаргасан. Ард түмний өмчийг луйвардаж авсан гэдгийг бид бүгд ойлгох ёстой. Юун хувийн өмч гэж?

  • demjij bsiina. (109.81.208.184)

    2017-01-25

    zob demjine .ard tumen olon liuvarchid ysppn youmdaa . ofoo Oyutolgpin gereeg zasah hodolgoon ornuultsgree

  • (24.14.168.146)

    2017-01-24

    Erdenet bol ard tumnii omch heseg buleg luivarchdiin erh medeld ogch bolohgui TT bas ard tumnii omch bogood Ouy tolgoin asuudaliig ahin shalgaj uls omchoo bolgoj avah estoi shuu

  • (24.14.168.146)

    2017-01-24

    Erdenet bol ard tumnii omch heseg buleg luivarchdiin erh medeld ogch bolohgui TT bas ard tumnii omch bogood Ouy tolgoin asuudaliig ahin shalgaj uls omchoo bolgoj avah estoi shuu

  • irgen (202.9.43.181)

    2017-01-24

    Odoo oyutolgoi tuluu sain ajil amjilt husii uuriin bayalag gazar shoroondoo ezen baiya MAN AA urag*****

  • (59.153.112.95)

    2017-01-24

    ЗӨВ ШҮҮ

  • Геологич (103.57.92.200)

    2017-01-24

    Ийм хууль бус юм хийгээд байгаа хүмүүсээ яаралтай барьж хориочээ. Яг Энхбаяр шиг. Чадахгүйл дээ. чаддаг бол болж л байна. ХХБ нь гадаадынханы юм бол тэр 49% чинь бас гадныханы болно гэсэн үг. Үхэсний нь Монголын үндэснийх байх вэ? Яагаад гэвэл Монгол зэс компани гэдэг зохиомол мөнгө нь бүгд ХХБ-гийн болэ таарлаа Хариулах ·Устгах - 0 - 0

  • irgen (203.91.115.44)

    2017-01-24

    unen bol saihan l bna

  • (59.153.112.95)

    2017-01-24

    ЗӨВ ШҮҮ