Улаанбаатарт өдөртөө -20 градус хүйтэн байна

2017 оны 01дүгээр сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

   Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй.Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр 26-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг  нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 18-23 градус, Алтайн өвөр говиор 5-10 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

УЛААНБААТАРХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 18-20 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 29 градус  хүйтэн, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 883 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

   

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)