Дуучин Б.Болд эхнэрийнхээ шүлгэнд хариу барив

Дуучин Э.Чулуунчимэгийн фейсбүүктээ бичсэн шүлэг олны анхаарлыг ихээхэн татаж буй. Тус шүлгийг нөхөр болох Б.Болдод зориулан бичсэн хэмээн таамаглаж буй. Тэгвэл өнөөдөр Б.Болд дахин нэгэн шүлэг бичиж, фэйсбүүк хуудаснаа постолсон нь дахин олныг шуугиулаад амжлаа.

Ингээд Дуучин Б.Бодлын эхнэртээ зориулсан шүлгийг хүргэж байна.

Хань минь
–Зоригтой бай миний хань
Зорилго хийморьтоо бардаж амьдар
Эр хүн энэ гэрийн ноён нуруу
Эвгүүд түүртвэл хань нь түшчихнэ.
–Бодолтой бай миний хань
Болох бүрийд хичээж амьдар
Болоогүй ээ хайрын минь түших багана
Болохгүйд сөгдвөл хань нь босгочихно.
–Итгэлтэй бай, миний хань
Эрэмгий зүтгэлээрээ бярдаж амьдар
Ээдрээт нугачаанд зориг чинь мохвол
Эмтрэх сэтгэлийг нь бахадлаар мялаачихна.
–Хань минь би үргэлж хажууд чинь буй
Хамаагүй ээ бүгд чам руу минь чичилсэн ч
Хамгийн өмнөөс хань нь хамгаалж зогсоно
Хайрын баганаа бэхлэж, чинийхээ өмнөөс босно.
–Хийморь сүлдийг нь чинийхээ өмнөөс адилсана
Хайрын чавхдасаа чинийхээ өмнөөс хөглөнө
Хүйтэн гачланг чам руу минь шидэх юм бол
Халуун галан болж тарчлаан бүгдийг хайлуулчихна.
–Ханьсах уярал нь өнгө гундаагүй цагт
Хайрын сэтгэл нь бялхаж булгилах мөчид
Бүгд чиний эсрэг байсан ч яадгийн
Буугаа чиглүүлэн байг оноход хэзээд би бэлээн…

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • Зочин (59.153.113.219)

    2017-05-06

    2 хөдөөний халтар царайт хэдэн дуу аялчаад өөрсдиыгөө од гээд бодчиж хөдөөниы.тэнэгүүд.салж бнуу нийлж бн уу биджэнд хамаагүй.шүү

  • зочин (202.70.46.214)

    2017-04-18

    энэ 2н хэн нь буруутайг бид мэдэхгүй мэдээд ч хэрэг байхгүй гол нь зарим хүмүүс хөдөөнийхөн нтр гэж бичих арай л өрөөсгөл үү үгүй юу бид бүгд л монголчууд хот хөдөө ялгаагүй би ч бас хөдөөнийх Тэр хотын хүний эцэг эх хайртай хүмүүс дунд нь орон нутгийн хүн байхгүй гэж үү инээд хүрэх шиг өөрийнхөө ухамсарыг дорой гэдгийг гайхуулах юмаа хө уучлаарай уншаад заавал хэлмээр санагдчихлаа

  • zochin (121.164.208.234)

    2017-01-30

    Yu bolood bgaan,hoorondoo muudaltsaj salaagui humuus ehnerruu dairch dovtolson bolj bgaa yumuu,uuriig ni zovoodog gj avgai shulg bichsen chin nubur ni humuust buruu ugchihuj kkk oilgosongui

  • Ffff (122.201.21.176)

    2017-01-30

    Za ta2 NAAC xeruuleegertee ski NAAC xeruuleegertee course ichix bylchirxai bxgui bolson xognyyd

  • (124.158.125.10)

    2017-01-30

    haltar tsaraituud yagaad baina aa? Oron nutgiinhan galzuurch baina aa! Jaahan amjiltanda tashuurch baina uu ? Yadaj MGJ Ariunbaatar shig bol yah be