Н.Алтанхуяг орон нутагт ялалт байгуулж байна

Ардчилсан намын даргын сонгуулийн санал хураалт амжилттай болж өндөрлөөд байна. Одоогийн байдлаар сонгуулийн дүнг гараар тоолж нэгтгэх үйл ажил үргэлжилж байна хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Завхан, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь зэрэг аймгуудад Н.Алтанхуяг ялалт байгуулсан байна. Харин нийслэлд мөнгө тараасан зэрэг олон зөрчил гарч олон гомдол ирсэн тул нэгдсэн дүн нь одоогоор хараахан гараагүй байна. Улсын хэмжээнд саналаа өгсөн гишүүдийн ирц 70 гаруй хувьтай болсон тухай мэдээллийг Сонгууль зохион байгуулах хорооноос өгөөд байна. Ингэхдээ энэ нь 20.00 цагийн байдлаар гаргасан ирцийн мэдээлэл болохыг тодотголоо.

Сунгаанд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөр нар өрсөлдсөн билээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)