АН-ын даргын сонгуулийн дүнг өнөөдөр танилцуулна

 

        Ардчилсан намын даргын сонгууль өчигдөр болж дүн нь гарчээ. Сонгуулиар УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Содномзундуйн Эрдэнэ 12 аймагт ялалт байгуулсан байна.

 

Харин Н.Алтанхуяг нийт есөн аймагт ялсан бол Л.Гантөмөр таван аймагт Д.Эрдэнэбат гурван аймагт, Ж.Батзандан нэг аймагт ялсан байна.

 

Энэ талаар өнөөдөр 12:00 цагт Төрийн ордны "Чингис хаан" танхимд намын экс дарга, сонгуулийн хорооны дарга болон нэр дэвшигчид хэвлэлийн хурал зохион байгуулж намын шинэ даргыг албан ёсоор зарлах юм байна.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)