Ирэх сарын дундуур хүйтний эрч чангарна

 

        Хоёрдугаар сарын цаг агаарын төлөв байдлын талаар Цаг уур орчны шинжилгээний газрын урьдчилсан мэдээ хариуцсан ажилтан Л.ОЮУНЖАРГАЛААС тодрууллаа.

 

-Хүйтний эрч хэзээнээс сулрах төлөвтэй байна вэ?

 

-Сибириэс шилжин ирж буй хүйтэн агаарын хүчтэй нөлөөгөөр энэ сарын 28, 29-ний өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, хүчтэй шуурч, хүйтний эрч 10 орчим хэмээр нэмэгдэх учир иргэд олон нийтэд сэрэмжлүүлэх мэдээлэл өглөө. Цасан шуурга ихэнх нутгаар энэ сарын сүүлч хүртэл үргэлжлэх бөгөөд хоёрдугаар сарын эхний долоо хоногт ихэнх нутгаар салхи тогтуун, хүйтний эрч сулрах төлөвтэй байна.

 

-Хоёрдугаар сард цаг агаарын байдал ямар байх бол?

 

-Хоёрдугаар сарын эхний арав хоногт олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна. Сарын дундуур ихэнх нутгаар хүйтний эрч чангарах боловч цагаан сарын баярын үеэр хүйтний эрч сулрах төлөв ажиглагдаж байна.

 

-Бичин жилийн өвлийн өнгө ямархуу байв. Хаваржилт хүндрэх төлөв байна уу?

 

-Энэ өвөл ихэнх нутгаар цастай, олон жилийн дунджаас хүйтэн, зуд ихтэй өвөл болж байна. Нийт нутгийн 60 орчим хувьд нь өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй. Мөн нийт нутгийн 70 орчим хувьд цас их орсноор хоёр, гуравдугаар сард хүйтний эрч олон жилийн дунджийн орчимд байх боловч хур тунадас ихтэй байна. Эрсдэл ихтэй байгаа газар нутгуудад буюу нутгийн баруун хагаст цас олон жилийн дунджаас ахиу орохоор, агаарын температур нутгийн зүүн хойд хэсгээр дунджаас хүйтэн байхаар байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж, өвөлжилт, хаваржилтад таагүй нөлөөлөхөөр байна.

 

Т.Дуламжав

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (66.181.179.241)

    2017-02-14

    Ene tsag uurchid medeelelee ihenhde zuruud bgaad yamar dugnelt hiideg boldo