1, 6-аар төгссөн улсын дугаартай жолооч маргаашийн дотор татвараа төлнө

 

        Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль”, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд жил бүр албан татвар төлдөг. Ингэхдээ улсын дугаарын төгсгөлийн тооноос хамаарч сар бүрд хуваарилж өгөх учиртай. Хуулийн дагуу 1 дүгээр сард 1, 6-аар төгссөн улсын дугаартай жолооч нар татвараа төлж байгаа билээ. Хуулийн хугацаа маргааш дуусах учраас 1 болон 6-аар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нар маргаашийн дотор татвараа төлөх ёстой юм.  Ирэх сард 2, 7-оор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нар маргаашийн дотор татвараа төлнө.

 

Тодруулбал, жолооч таны автомашины улсын дугаар:

1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард

2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард

3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард

4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард

5,0 тоогоор төгссөн бол тав дугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • иргэн (103.23.51.3)

    2017-01-31

    ирэх сард 2/7 төгссөн машины жолооч маргаашийн дотор татвараа төлнө үү гэнээ юу гэсэн үг вэ

  • иргэн (103.23.51.3)

    2017-01-31

    ирэх сард 2/7 төгссөн машины жолооч маргаашийн дотор татвараа төлнө үү гэнээ юу гэсэн үг вэ