Хятадад Цагаан сараар агаарын чанар эрс мууджээ

 

        Хятадын хаврын баяр буюу Цагаан сараар тус улсын нийслэл Бээжин болон бусад хотод агаарын чанар эрс мууджээ. Салют буудуулж, галт наадам хийсэн болон цаг агаарын нөхцөл байдал нь агаарын бохирдол нэмэгдсэний гол шалтгаан аж. БНХАУын Байгаль хамгаалах яамнаас гаргасан мэдэгдэлд “Баасан гаригийн шөнөөс бямба гаригийн өглөө хүртэлх хугацаанд 338 хотын 259 нь агаарын бохирдолтой байсан” гэжээ. Бээжин хот болон тус хотын ойр орчимд агаар бохирдуулагч PM 2.5 нарийн ширхэглэлт тоосонцрын нягтаршил нэг шоо метрт 374 микрограмм байсан гэнэ. Бямба гаригийн шөнийн 2.00 цагт нийслэл хотод PM 2.5-ын нягтаршил оргилдоо хүрч, нэг шоо метрт 674 мкг болсон байна.Цагаан сараар салют буудуулж, галын наадам хийх нь энэ баярын чухал хэсэг бөгөөд аз жаргал, сайн сайхныг дууддаг гэж хятадууд үздэг ажээ. Агаарын бохирдол дордохоос урьдчилан сэргийлэх үүднээс хотын төвд салют борлуулахыг Бээжин хотын албаны хүмүүс хориглосон юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)