Хоточ банхар эзнийгээ осгохоос аварчээ

 

        Энэ явдал Төв аймгийн Сүмбэр сумын нутагт энэ сарын 28-нд хүчтэй цасан шуурганы үеэр болжээ. 

 

Хүчтэй цасан шуурганы үеэр тус сумын нутагт оршин суух гэр бүлийн хоёр иргэн саахалт айлаасаа гарч яваад харих замдаа шуурганд төөрч, осгох аюулд хүрээд байжээ. Энэ үед “Мишка” нэртэй хоточ банхар нь  эздээ хайн олж, гэрийн эзнийг халуун амьсгалаараа төөнөж шуурга намдтал хэвтсэн байна.

 

Улмаар гэрийн эзэн нохойныхоо ачаар осгох аюулаас аврагдаж, харин гэрийн эзэгтэй харамсалтайгаар амь нас хохирчээ.

 

“Мишка” нохой гэрийн эзнээ шуурга намдаж өглөө болтол халуун амьсгалаараа төөнөн дулаацуулж, улмаар нутгийн иргэд тэднийг олж тусламж үзүүлснээр амь нас аврагджээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)