Тоглолтын үеэр зодолдсон тамирчид сагсан бөмбөг сонирхогчдоос уулчлал гуйж байна

21 аймгийн сагсан бөмбөгийн плей-оффын тоглолтууд эдгээр өдрүүдэд явагдаж байгаа билээ. Нэгдүгээр сарын 31-ний өдөр “Сүхбаатар Альянс Тех”, Дундговь багуудын тоглолт болсон юм. Энэ үеэр Дундговь аймгийн тоглогчдын хооронд маргаан үүсч, тоглогчид гар зөрүүлээд авсан. Дундговь аймгийн багт тоглодог АНУ-ын легионер Жэймс Кирксэйд багийнхан нь гар хүрсэн энэхүү үйлдлийг Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны мэргэжлийн зөвлөл хянаж үзээд, өнөөдөр торгууль ногдуулсан байна.

Тус зөвлөлөөс тамирчин Г.Анарын Үндэсний лигт тоглох эрхийг нэг жилээр, Жэймс Кирксэйгийн энэ удаагийн лигт тоглох эрхийг тус тус хасчээ. Мөн тоглогч Б.Баярбатыг 500 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргасан байна. 

Тоглолтын үеэр зохисгүй авир гаргасныхаа төлөө шийтгүүлсэн АНУ-ын легионер тоглогч Жэймс Кирксэй сагсан бөмбөг сонирхогчдоос уулчлал гуйсан байна.

 

 

Тэрбээр, “Би юуны түрүүнд МҮСБХ-оос тоглолтын үеэр болсон зүйлд уучлалт гуймаар байна. 2017.01.31 болсон зүйл бол яахын аргагүй миний буруу байсан. Мөн баг хамт олноосоо уучлалт гуймаар байна. Байнга тусалж дэмжиж байдагт баярлаж явдгаа илэрхийлье. Бидний гаргасан үйлдэл ёс зүйгүй зүйл байсан. Энэ бүх хугацаанд та бүхэнтэй нэг баг болж, хамтдаа сагсан бөмбөгийн талбайд тоглох үнэхээр сайхан байсан. Би хамаг чадлаараа хичээсэн. Гэхдээ баг хамт олныхоо итгэлийг алдаж, урмыг нь хугалсандаа үнэхээр их харамсаж байна. Дахин дахин уучлалт гуймаар байна. Намайг уучлаарай” гэжээ.

 

 

 

 

Мөн тоглогч Г.Анар өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан “Уучлаарай, хийсэн зүйлдээ үнэхээр харамсаж байна” гэсэн байв.

 

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)