Их аварга М.Даваажаргал “Монгол тулгатны 100 эрхэм”-д уригджээ

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, алтан гадас одонт, мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга М.Даваажаргал, “Женко” группийн ерөнхийлөгч, гавьяат тамирчин Х.Баттулга нар сүмогийн бэлтгэлийн зааланд хүч үзэж буй гэрэл зураг цахим хуудсаар тараад байна. Энэ зургийг “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн шинэ дугаарын зураг авалтын үеэр авсан бөгөөд одоо зураг авалт Япон улсад үргэлжилж байгаа аж.

Монголчуудын хүндлэлийг хүлээсэн, мэргэжлийн сүмо бөхийн олон рекордын эзэмшигч Их аварга Хакүхо М.Даваажаргал энэ нэвтрүүлгийнхээ үеэр “Аса аварга бол Монгол сумочдын мөс хагалагч усан онгоц юм” хэмээн хэлсэн нь үзэгчдийн хүртээл болоод байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (66.181.189.67)

    2017-02-03

    Лаларын Баттулга өөрийгөө рекламдах гэж зовчих юм.