Mobile хувилбар

Сонгууль зохион байгуулах төлөвлөгөө, цаг хугацааны хуваарь батлав

2017 оны 2 сарын 9

 

        Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр хуралдаж  Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь, сонгуулийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг тус тус хэлэлцэж баталлаа.

 

Сонгуулийн тухай хуульд цагийн хуваарийг сонгуулийн төв байгууллага гаргаж мөрдүүлнэ гэж  заасан бөгөөд  хуваарьт санал авах өдөр тогтоох, сонгууль товлон зарлахаас аваад сонгуулийн хэсэг, хороод байгуулах, сонгогчдын нэрийн жагсаалт  нэгтгэн гаргах, цахим хуудаст байрлуулах, ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх, бүртгэх ажиллагаа, сонгуулийн сурталчилгаа хийх, саналын хуудас, техник хэрэгслийг бэлтгэх, хүргүүлэх, гадаад улсад байгаа сонгогчийн санал авах ажиллагаа, санал авах, дүгнэх, сонгуулийн зардал тогтоох, тайлан гаргах зэрэг асуудлыг хуулийн  холбогдох заалттай, хэрэгжиж эхлэх, дуусгах хугацаатай нь нарийвчлан  тусгажээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг бэлтгэн явуулах ажлын төлөвлөгөөнд  холбогдох тогтоолын төслийг боловсруулж батлуулах, хүн ам, сонгуулийн насны хүний тоог 2017 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар гаргуулж авах, дүрэм, журам, маягт, загварын төсөл боловсруулж батлуулах, сонгуулийн  хороод, тэдгээрийн бүрэлдэхүүн, хэсэг, сонгогчдын тооны талаарх судалга  гаргах зэрэг зохион байгуулалтын ажлыг төлөвлөж тэдгээрийг хэрэгжих хугацаа, хариуцах байгууллага, ажилтны нэрсийн хамт гаргажээ. Түүнээс гадна сонгуулийн үйл ажиллагаанд мөрдөх эрх зүйн баримт бичиг боловсруулах, сургалт, сурталчилгаа, сонгогчдын боловсрол,  сонгуулийн автоматжуулсан системтэй холбоотой ажлыг хэрхэн хэрэгжүүлэх талаар тодорхой тусгасан байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Сэтгэгдлийг ачааллаж байна ...