Сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд автозамын хөдөлгөөнд оролцоно

Нийслэлийн засаг даргын А/51 тоот захирамжийн дагуу Сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдээр буюу 2017 оны 2-р сарын 11-ний өдрөөс эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийж эхэлсэн билээ.

Дээрх захирамжийг хэрэгжүүлэхээр Замын цагдаагийн алба бүрэн бүрэлдэхүүнээр мөн нэмэлтээр Хууль сахиулахын их сургуулийн 200 сонсогч үүрэг гүйцэтгэж байна.

Тэгвэл дугаарын хязгаарлалт хийж эхэлсэн эхний өдөр /2017.02.11-ний өдөр/ замын хөдөлгөөний ачаалал 60 орчим хувиар, зам тээврийн ослын дуудлага мэдээлэл 20 орчим хувиар буурч, иргэд түгжрэл, сааталгүй замын хөдөлгөөнд түргэн шуурхай оролцож байна.

Иймд эрхэм жолооч та өөрийгөө болон бусдыг хүндэтгэн 10:00-20:00 цагийн хооронд улсын дугаар нь хязгаарлагдсан тээврийн хэрэгсэлтэй хязгаарлалт тогтоосон замуудад хөдөлгөөнд оролцохгүй байхыг зөвлөж байна.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)