“Их дуулга”-д М.Уранцэцэг мөнгөн медаль хүртлээ

Фанцын Парис хотнооөчигдөр эхэлсэн Олон улсын жүдо бөхийн холбооны 2017 оны анхны “Их дуулга” тэмцээнд манай улсаас 13 тамирчин оролцож байгаа юм.

Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорлоо.

Өчигдөр дэвжээнд гарсан манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд М.Уранцэцэг аваргын төлөө барилдахаар шалгарсан. Тэрбээр жингээ тэргүүлсэн бөгөөд эхний тойрогт хийлж, удаах барилдаанд БНСУ-ын Кан Юу Ёнг, Францын А.Мосдиер, Испаний Фигуероа нарыг дараалан хожин финалд шалгарлаа. Дэлхийн аварга М.Уранцэцэг жингийнхээ аваргын төлөө БНСУ-ын Жон Бу Гёнтой барилдаж, нэмэлт цагт торгуулиар ялагдсан юм.

Тэмцээний эхний өдөр татамид гарсан манай жүдочдоос эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдсан дэлхийн аварга М.Уранцэцэг ийнхүү мөнгөн медаль хүртлээ.d\

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.9.43.101)

    2017-02-13

    баяр хүргэе