Ядууралтай тэмцэхийн тулд 3.4 сая иргэнийг нүүлгэн шилжүүлнэ

 

        БНХАУ-ын ядуурлыг бууруулах зорилтот хөтөлбөрийн хүрээнд бүс нутаг дахь амьдралын төвшин доогуур 3.4 сая иргэнийг нүүлгэн шилжүүлнэ гэж тус улсын Засгийн газраас мэдээллээ. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны мэдэгдэлд тэмдэглэснээр өнгөрсөн оны байдлаар 22 аймгийн хүрээнд ядуу амьдралтай 2.49 сая хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Түүнчлэн ирэх таван жилийн төлөвлөгөөнд ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх замаар ядуурлыг бууруулах стратегийн бодлого баримталж байгаа аж. Өнгөрсөн оны эцсийн байдлаар 45 сая хүн нэн ядуу амьдарч байна гэсэн судалгааг танилцуулжээ. Орон нутгийн эрх баригчид нүүлгэн шилжүүлсэн иргэдийн нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж тогтвортой орлоготой болгох үүргийг хүлээсэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)