Бразилд хөгжөөн дэмжигчид зодолдох үеэр нэг хүн амиа алджээ

 

        Бразилын Рио-де-Жанейро хотод хөлбөмбөгийн “Ботафого” болон “Фламенго” багуудын хөгжөөн дэмжигчдийн хооронд болсон зодооны үеэр нэг хүн амиа алдаж, долоон хүн гэмтэж бэртжээ.

 

“Ботафого” болон “Фламенго” багийн  тоглолт өнгөрсөн шөнө 2:1 харьцаатайгаар өндөрлөсөн байна. Тоглолт эхлэхийн өмнө цэнгэлдэх хүрээлэнгийн гадна багуудын хөгжөөн дэмжигчдийн хооронд мөргөлдөөн болсон бөгөөд цагдаагийнхан үймээнийг зогсоохын тулд нулимс асгаруулагч хий, резинэн сум хэрэглэжээ. Мөргөлдөөний үеэр 7 хүн гэмтэж, 28 настай залуу цээжин тус газраа буудуулсан байна. Түүнийг эмнэлэгт хүргэсэн боловч удалгүй амьсгал хураажээ.

 

“Globo” телевизийн мэдээлснээр, зодоонд 500 орчим хүн оролцсон байна. Ойр орчимд цагдаа нар байгаагүйн учраас хөгжөөн дэмжигчдийн зодоон 15 минутын турш үргэлжилжээ. Үүний дараа "Ботафого" цэнгэлдэх хүрээлэн рүү цагдаагийн нэмэлт хүч дуудсанаар мөргөлдөөн даамжрахаас сэргийлж чадсан байна.

 

Б.Мишээл

Эх сурвалж: Монцамэ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)