Орон сууцны үнэ буурчээ

 

        Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2017 оны 1-р сарын үр дүнг олон нийтэд танилцуулж байна.

 

Тус судалгаагаар өнгөрсөн 1-р сард Орон сууцны үнийн ерөнхий индекс -1,93 хувьтай гарч, суурь үеэс буурлаа. Энэ нь өмнөх сараас 2,83 хувиар буурсан үр дүн юм. Ерөнхий индексийг өнгөрсөн оны мөн үетэй буюу 2016 оны 1-р сарын үр дүнтэй харьцуулахад 7,18  хувиар буурсан байна. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:

 

Шинэ орон сууцны үнийн индекс 12,71 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 2,43 хувиар буурсан  байна. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 4,65 хувиар буурсан хэвээр байна.

 

Хуучин орон сууцны үнийн индекс -8,02 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 0,31 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 6,31 хувиар буурсан үзүүлэлт юм.

 

 

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4987 орон сууцны мэдээллийг хамрууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)