Ажлын зургаан цаг нь ажилтан, ажилчдад хамгийн ашигтай

Ажлын зургаан цаг нь ажилтан, ажилчдад хамгийн ашигтай

 


Шведийн Гётёборг хотын өндөр настнуудын асрамжийн газрын ажилтнууд нэгэн судалгааны ажил хийжээ. Энэхүү судалгаагаар ажлын зургаан цаг нь ажилтан, ажилчдад хамгийн сайнаар тусдаг болохыг олж тогтоосон байна. 23 сарын турш 70 ажилтан ажлын зургаан цагаар ажилласан байна. Гэхдээ авдаг цалинд нь өөрчлөлт ороогүй аж. Энэ хугацаанд ажилчдын өвдөх, акт авах нь 10 хувиар багасч, ахмадуудад зориулсан шинэ, нэмэлт арга хэмжээнүүдийг санаачилж хийх нь 85 хувиар ихэссэн байна. Гэхдээ энэхүү туршилт ажилтнуудад сайнаар туссан ч, ажил олгогчдод хүндрэлтэй байсан гэнэ. Ажлын цагийн зөрүүг нөхөх гэж ажилчид нэмж авснаар цалингийн болон бусад нэмэлт зардал ихээр гарсан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.179.24.89)

    2017-10-27

    YAAGAAD GADAADUUD INGEJ YARIAD BAIGAA VE GEHEER,TEDNAR CHINI AJILAA TARAAD GERTEE OCHOOD AJILIN URUUNDUU URGELJILUULEED AJILAA HIIDEG BAIHGUYUDAA,,MONGOLCHUUD BOLOHOOR AJILIN TSAG DUUSAA BOLUUL TEGEEL SAIHAN YUUCH HIIHGUI GESEN ZUIL OGT BISH SHUUDEE...