БНСУ-д гэрээгээр ажилладаг хоёр Монгол залуу нэгнээ хөнөөжээ

 

        Өнгөрсөн долоо хоногийн баасан гариг буюу хоёрдугаар сарын 10-ны өдөр БНСУ-д гэрээгээр ажиллаж байгаа  хоёр монгол иргэн архи ууж согтуурсны улмаас нэгийгээ хөнөөсөн хэрэг гарчээ. Үүнийг зарим хэвлэл монгол залуу солонгос иргэнийг хөнөөсөн мэтээр ташаа мэдээлсэн гэдгийг Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Я.Ариунболд мэдээллээ. Тэдгээр иргэд БНСУ-ын  Ёндог гэх газарт хөдөлмөрийн гэрээгээр үйлдвэрт ажиллаж байжээ. Гэмт хэрэгтнийг хоёрдугаар сарын 11-ний өдөр баривчилж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Хэрэгтэн хүний амь бүрэлгэснийхээ дараа ууланд бүгсэн гэх мэт мэдээлэл нь эх сурвалжаас тодруулаагүй, ташаа мэдээлэл юм байна.

 

Б.Цэлмэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)