Цэц дунд суудлаар хуралдана

 

        Нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд хандаж  Улсын Их Хурлын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчэн батлах тухай” 12 дугаар тогтоолын  зарим хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн мэдээлэл, гомдол ирүүлжээ.

 

Энэ тогтоолын холбогдох заалтаар Оюуны өмчийн газрыг Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэсэн нь  хууль дээдлэх зарчим болон  олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэх тухай Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэц маргаан үүсгээд байна. 

 

Маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.26.193.156)

    2017-02-14

    ЭНЭ БОЛ ЯГ Л НӨГӨӨ ГААЛЬ,ТАТВАРЫГ НЭГТГЭСЭНТЭЙ АДИЛ АСУУДАЛ.ГЭХДЭЭ ЦЭЦ ЗАХИАЛГААР ШИЙДЧИХГҮЙ БОЛ ШҮҮ ДЭЭ.НӨГӨӨ СОЛОНГО АВГАЙ ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙГ ДАХИН ТОМИЛУУЛСАН ШИГ ЭЭ.