Mobile хувилбар

Хүн амины онц ноцтой гэмт хэргийг шуурхай илрүүлэв

2017 оны 2 сарын 14

 

        Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хүн амины ноцтой гэмт хэргийг шуурхай ирүүллээ. Дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 12-ны өдөр 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Маршалын гүүрний орчим иргэн Б, Э нарын амь насыг бүрэлгэн улмаар хэргийн ул мөрийг баллах зорилгоор цогцоснуудыг шатаасан байдалтай байсан аж. Мөн нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Сурын талбайн орчим иргэн Б -гийн амь насыг бүрэлгэсэн хэрэг гарсан юм. Энэ хэргийн сэжигтэнээр 28 настай Б, 33 настай Э нарыг 24 цагийн дотор шуурхай илрүүлж баривчилсан байна. Сэжигтнүүд гэр оронгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй хэмээн албаныхан мэдээллээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Сэтгэгдлийг ачааллаж байна ...