Ахлах ангийнханд зориулсан АНУ-ын солилцооны шинэ хөтөлбөр хэрэгжинэ

 

        АНУ-ын Элчин сайдын яам дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулсан солилцооны шинэ хөтөлбөр зарлажээ. FLEX буюу Ирээдүйн манлайлагчид хөтөлбөр нь ахлах ангийн сурагчдад АНУ-д нэг хичээлийн жил суралцах боломжийг олгох Төрийн департаментын санхүүжилттэй боловсролын солилцооны хөтөлбөр юм.

 

Хөтөлбөрийн эхний жил буюу 2017 оны хавар 9-10 сурагч сонгон шалгаруулалтаар тодруулж, шалгарсан оролцогчид намар нь АНУ-ыг зорих юм. Хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хоёрдугаар сарын сүүлээр нийтэд мэдэгдэх болно гэж ЭСЯамнаас мэдээллээ.

 

Энэ оны нэгдүгээр сарын 27-ны өдөр тохиосон АНУ-Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн баярын арга хэмжээний үеэр Элчин сайд Женнифер Зимдал Галт хэлсэн үгэндээ “Дэлхийн улс орнуудын шилдэг сурагчдыг нэг жилийн хугацаагаар АНУ-ын шилдэг сайн ахлах сургуульд суралцах боломж олгох хөтөлбөрт Монгол улс энэ жилээс нэгдэж буйг зарлахдаа би сэтгэл хангалуун байна. Бид 30 жилийн ойн баярынхаа үеэр Монгол улсыг энэхүү хөтөлбөрт хамруулах болсондоо туйлын баяртай байна” хэмээсэн юм.

 

Эх сурвалж: АНУ-ын ЭСЯ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)