Хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг хэлэлцүүлэгт хамруулав

 

МХЕГ-ын дэд даргаар батлуулсан хөтөлбөрийн дагуу үндэсний уламжлалт баяр Цагаан сарыг угтан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангуулах, хоол, хүнсээр дамжих өвчин, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, сэрэмжлүүлэг, зөвлөмж, зөвлөгөө өгөх зорилготой хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй хүнсний томоохон бөөний худалдааны төв, зах, хайпермаркетын 22 удирдлага, дотоод хяналтын ажилтан, эрүүл ахуйчдыг хамруулав.

 

Энэ үеэр “Хүнсний үйлдвэрлэл, худалдаанд тавих дотоод хяналт”, “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч дотоод хяналтыг хэрэгжүүлэх үлгэрчилсэн журам”-ын дагуу хүнсний сүлжээний үе шат бүрт дотоод хяналтыг зохион байгуулж хэрэгжүүлэх, “Хүнсний бүтээгдэхүүний шошгололт, тээвэрлэлт, хадгалалтад анхаарах асуудлууд”, “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын явц, илэрч буй зөрчлүүд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ”-ний талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн шинээр батлагдсан хүнсний тухай хуулиудыг сурталчилж, шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүн нийлүүлснээс хэрэглэгчид учирсан хохирлыг хариуцах талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөв.

 

Цаашид хиам, өндөг, кремт бүтээгдэхүүн зэрэг түргэн гэмтэж, мууддаг хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах хөргөгч хөлдөөгч бүрийг термометртэй болгох, температурыг хянаж, бүртгэл хөтөлж, хэвших шаардлагатай. Бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын хариуцлагыг бүрэн хариуцаж холбогдох арга хэмжээ авч ажиллах, дотоод хяналтын тогтолцоогоо сайжруулах, стандарт, техникийн зохицуулалтад нийцсэн тээврийн хэрэгсэлтэй болж, хүнсний бүтээгдэхүүнийг тээвэрлэх асуудал мөн чухал юм.

 

Эх сурвалж: МХЕГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)