Зах, худалдааны төвүүдийн удирдлагуудтай хамтран ажиллах чиглэлээ тодорхойлж баталгаажууллаа

 

        “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс нийслэл, дүүргийн хүн амын 30-60 гаруй хувийг хүнс болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр хангадаг хүнсний зах, худалдааны төвүүдийн захирлуудтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд “Хамтран ажиллах чиглэл”-ээ тодорхойлон баталгаажууллаа. Хамтран ажиллах чиглэлийн хүрээнд  хэрэглэгчээ дээдэлсэн соёлтой үйлчилгээг нэвтрүүлэх, эрүүл, аюулгүй, баталгаатай бүтээгдэхүүнээр үйлчлэх, хэрэглэгчийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, тээврийн хэрэгслийн зогсоолын тэмдэг, тэмдэглэгээг сайжруулан замын хөдөлгөөний түгжрэл, саатал үүсгэхгүй байх зэрэг ажлыг хийнэ. Мөн  бараа татан авалтын цагийн хуваарийг үйлчилгээний цагийн хуваарьтай давхцуулахгүйгээр зохион байгуулах, нийслэл, дүүргийн Засаг даргаас цаг үеийн байдалтай холбогдуулан гаргасан дүрэм, журам, заавар, шийдвэр, үүрэг, даалгаврыг заасан хугацаанд биелүүлж хэрэгжилтийг ханган хамтран ажиллахаар шийдвэрлэв гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)