Амаржсан эхийн тоо 12.9 хувиар буурчээ

 

        Улсын хэмжээнд 2017 оны нэгдүгээр сард 5,464 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 5,502 болж, өмнөх оны мөн үеэс амаржсан эх 811 (12.9%)-ээр, амьд төрсөн хүүхэд 802 (12.7%)-оор буурсан байна.

 

Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо өмнөх оны мөн үеэс буурахад улаанбурханаар өвчлөгчид 2,721 (99.9%)-ээр, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 99 (58.2%)-өөр, вирүст хепатитаар өвчлөгчид 18 (31.6%)-аар буурсан нь голлон нөлөөлсөн байна. Улаанбаатар хотод 2017 оны нэгдүгээр сард ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 227 болжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)