”Өргөө” кино театраас хайрын баярт зориулсан багцын сугалааны азтан шагналаа гардлаа

 

        Гэгээн хайрын баярын өдрөөр "Өргөө" кинотеатр хосуудад зориулсан шинэлэг үйлчилгээ, гэнэтийн бэлгээр дүүрэн байлаа. Тодруулбал, Валентины баярт зориулсан багцын үйлчилгээг сонгосон үйлчлүүлэгчдийнхээ дунд хонжворт сугалаа явуулсан бол хос тасалбар бүрт хайрын амт Бон о Бон чихэр бэлэглэж байлаа.

 

Өнөөдөр багцын үзвэрийн сугалааны азтанаа тодрууллаа. Сугалаат үзвэрийг “Өргөө” кинотеатр, World wine, Шангри-Ла төвтэй хамтран зохион байгуулсан бөгөөд супер азтан Шангри-Ла зочид буудлын 250 ам.долларын тансаг зэрэглэлийн өрөөний эрх хожлоо.

 

 

Азтан болсон хосын баярын сэтгэгдлийг хүргэе.

 

А.Ууганбаяр: -Баяртай байна. Бид удахгүй гадаад улсад суралцахаар явах гэж байгаа. Үүнийхээ өмнө Гэгээн хайрын баярын өдрөө “Өргөө” кино театрын VIP танхимаар үйлчлүүлээд, азтан болсондоо баяртай байна. “Өргөө” кино театр олон улсын жишигт нийцсэн, АНУ болон өөр улс орны кино театрт байдаг орчин, үйлчилгээг мэдрүүлж чаддаг. Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж буй “Өргөө” кино театрын хамт олондоо амжилт хүсье.
 

 

Э.Сорхон: -“Өргөө” кинотеатраас хосууддаа зориулан гаргасан багцын үзвэр маш их таалагдсан. Үнэдээ тохирсон сайхан үйлчилгээг үзүүлсэн та бүхэндээ баярлалаа”.

 

Баярын өдрөөрөө “Өргөө” кинотеатрыг сонгон үйлчлүүлсэн бүх дурлалт хосдооо сайхан сайхныг хүсэн ерөөе.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)