Гемодиализийн эмчилгээний зардлыг төр хариуцдаг боллоо

 

        Эрүүл мэндийн яамнаас бөөр орлуулах эмчилгээний нэг төрөл болох удаан хугацааны эмчилгээ шаарддаг гемодиализ эмчилгээний хүлээгдэл чирэгдлийг багасгахыг зорин судалгаа тооцоог гаргаж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд анх удаа төрийн үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх үйл ажиллагааг санаачлан зохион байгуулснаар гемодиализ эмчилгээ хүлээгдэлгүй боллоо.

 

        Гемодиализийн эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй 7 хувийн эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулан, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна. Тодруулбал, Люкс диализ, Интермед, Эрин, Айсию, УБ мед гэсэн хувийн эмнэлгүүд бөөрний архаг дутагдалтай 70 гаруй хүнд үйлчилж байгаа бөгөөд Нарт-Эрдэнэс, Агапе хоспис эмнэлгүүдэд 54 хүн нэмж хуваарилах юм. Ингэснээр тус тусламж үйлчилгээнд хамрагдаж чадахгүй хүлээгдэж байсан 120 гаруй хүн гемодиализийн эмчилгээнд тогтмол хамрагдах боломжтой боллоо.

 

        Ийнхүү шийдвэрлэснээр бөөрний архаг дутагдалд орсон хүн үнэ төлбөргүйгээр 7 хоногт 3 удаа тогтмол гемодиализ эмчилгээнд хамрагддаг болж санхүүгийн дарамтнаас бүрэн чөлөөлөгдөж байна. Тэд нэг удаа орохдоо 125 мянга, 7 хоногт гурван удаа ороход 375 мянган төгрөгийг насан туршдаа төлөх байсныг төрөөс бүрэн хариуцдаг болов.

 

        ЭМЯ цаашид иргэдээ бөөрний дутагдалд орохоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж, тус өвчний хор уршгийн талаар зөвлөгөө зөвлөмжийг гарган ажиллаж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)